P2008-06-13 - US TEWERSHYYLEGCHTEI COFFEE CHANAGCH
![]() Сайн байцгаана уу за ингээд энэ удаа үйлдвэрлэлийн дизайн гэдэг Энэ сайхан мэргэжлээ танилцуулъя гэж бодлоо би уул нь үйлдвэрлэлийн дизайнер л дээ. Үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах сонирхолтой даанч манайд үйлдвэрлэл хөгжөөгүй учираас эдэлхүүн болон үйлдвэрлэлийн дизайнерууд бид ажилгүйчүүдийн эгнээнд сүр жавхлатайгаар алхаж явах учиртай болоод байна. Гэхдээ бурхан гуайн хайралсан бяцхаан авъяас, хүсэл тэмүүлэл, хийе гэсэн сэтгэл зүрх минь, хамт олон, хамгаас эрхэм найзуудынхаа тус дэмжлэгтэйгээр, мөн та нарынхаа урам хайралдаг сайн сайхан сэтгэлийн тань ачаар мөр бүтэн хоёр гурав идэхгүй хоосон өлмүүн хонохгүй л явж байна дөө. За ингээд хийсэн бүтээлүүдээ та нартаа үзүүлж санал хүсэлт, шүүмжилэл, магтаал саашаалыг тань сонсох гэж би өнөөдөрөөс эхлэж эдэлхүүн, эд хэрэглээний загваруудаа дэлгэн үзүүлэхээр боллоо. Энэ бол кфе чанагч. Хатуулагтай усыг зөөлөрүүлээх шүүлтүүртэй. 1-л багтаамжтай. Энэ кофе чанагч хатуулагтай усыг шууд хэрэглэх бүрэн боломжтой. Савалгаатай цэвэр ус худалдан авах шаардлаггүй. Тийм учираас таны мөнгө хэрэглэх тусам хэмнэгднээ гэсэн үг. За та бүхэн нэмэлт тайлбар авах бол Э/л шуудан илгээгээрэй ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ. Энэ загвар оюуны өмчийн гэрчилгээтэй учираас хуулбарлан хэрэглэхийг хориглоно. Загварын марк дугаар (Sheet 1- CF-Desi 07-02-018) |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

