P2008-10-28 - GEREL BA INTERIOR DESIGN

Ангилал: Зөвлөгөө

Гэрэлгүйгээр хүний амьдралыг төсөөлшгүйг та мэднэ. Биднийг хүрээлэн буй бүхий л юмн түүнд тусах гэрлээс хамааралтай ажээ. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байна. Харин, өнгө үгүй бол ёстой жинхэнэ утгаараа амьдрал гэж үгүй юм. Тиймээс, өнгө үгүй бол амьдрал үгүй гэж тунхаглаад өгүүлэх зүйлдээ оръё.
Өрөө тасалгааныхаа гэрлийг яаж тохируулах вэ. "Гэрэл амилуулагч" гэж алдаршсан, германы алдарт дизайнер ИНГО МАУРЕР: "гэрэл бол хэрэглээний зүйл биш, хүнд аз жаргал, баяр хөөр, тав тухыг бэлэглэдэг" гэж хэлдэг. Ер нь хүн орчин тойрон, ахуй байдлаа тусгахад тухайн орчин ахуйн гэрэл чийдэн их нөлөөтэй байдаг. Харанхуй орчин хүнийг сонор соргог, дав дувхийсэн болгож, айх түгшүүрлэх сэтгэлийг төрүүлж байдаг бол гэрэлтэй орчин хөгжилтэй цовоо болгодог.

 
Та ажлын байрныхаа гэрэл чийдэнг аль болох өөрлүүгээ шууд тусгахгүйгээр байрлуулах ёстой юм шүү. Хэрэв гэрэл чийдэнг хөдөлгөх боломжгүй бол ширээнийхээ байрлалыг зохицуулах хэрэгтэй. Бүдэг бараан өнгөөр будсан өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шийдэхэд хүндрэлтэй байдаг. Ийм өнгөтэй өрөөнд сүүдэр их үүсдэг учир хараа хурдан цуцдаг. Хараа хурдан цуцна аа гэдэг, амархан ядарна аа гэсэн үг. Тиймээс, хурал цуглаан байнга болдог, идэвхтэй ажлын өрөөнд хүнд бараан өнгө зохихгүй нь байна шүү. Цайварөнгөтэй өрөөнд сүүдэр бага үүсэх учир гэрэлтүүлэг их шаардагдахгүйгээс гадна хараа бага цуцна. Гэрэл гэрэлтүүлэгт бүрхүүлийн нөлөө их ээ. Ажлын өрөө болон номын сан зэрэг газрын гэрлийн бүрхүүл гэрлийг улам цацруулдаг, гэрлийн цацрагт саад болохооргүй байх нь зохимжтой. Гэрлийг хааш нь л бол хааш нь замбараагүй тусгах биш, ямар нэгэн юманд оноож тусгах ёстой.
Жишээлбэл , хананд зориулсан, доошоо тусгалтай гэрлийг харааны түвшнээс дээгүүр байрлуулж, харааны түвшний хэмжээнд ямар нэгэн зураг ч юмуу аль эсвэл бэлэг дурсгалын зүйл байрлуулахад их тохиромжтой. Гэхдээ гэрэл хурц, тод байвал бараан өнгийн юм, гэрэл бүүдгэр байвал цайвар өнгийн юм их нийлэмжтэй байдаг. Аливаа юмсын өнгө нь гэрэлтүүлж байгаа чийдэнгийн байдлаас ихэд шалтгаална. Жишээ нь, гэрийн эзэгтэй таалагдсан ханын цаасаа сонгож аваад гэртээ нааж л дээ. Яг сайхан, нааж дуусаад байтал гэнэт нөгөөхийнх нь өнгө нэг л биш харагдаад явчихлаа. Наахын өмнө гоё харагдаад байсан чинь, наасны дараа шал дэмий харагдах чинь юу вэ гэх сэтгэл бишгүй л төрдөг дөө. Ай даа, энд л гэрэлтүүлгээ анзаарахаа мартав аа. Хэрвээ та хаалгаа будах будаг найруулах, ханандаа наах обой сонгох бол байгалийн гэрэлд, гэхдээ өдрийн нарны гэрэлд сонгож байгаарай. Гэрийн чинь ханын обой өрөөний тавилгатай авцалдахгүй бол гэрлээр зохицуулж болно. Аливаа эдлэхүүн материал болон хийцээсээ хамааран гэрэлд янз бүр харагддаг. Тухайлбал ердийн лампан гэрлэнд дулаан өнгөтэй юмс аятайхан харагддаг, харин нил ягаан, хөх өнгө бохир харагддаг. Мөнгөн усны чийдэнгийн гэрэлтэй өрөөнд байгаа улаан улбар шар зүйлүүд бараантаж саарал харагддаг бол натрийн чийдэн нь шар туяа цацруулдаг учраас шар өнгө ямарваа гажилтгүй, цэвэр харагддаг. Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол өдрийн гэрэл юм. Мөн гэрлийн бүрхүүлээс шалтгаалан эдлэхүүний өнгө өөр өөр болдог. Шар туяатай гэрэлтүүлэгтэй газар шар зүйл тод, хөх цайвар, цэнхэр өнгөтэй зүйл ногоон ч юм шиг, улаан өнгө тодорч, цагаан өнгө шаргал болдог. Харин ягаан өнгө их бохир харагддаг. Хэд хэдэн өнгө өөртөө агуулсан, эсвэл гялгар гөлгөр гадаргуутай эдлэлд гэрэл шууд тусвал өнгө нь эрс ялгарч харагдахаас гадна гялгар гадаргуу орчин тойронд байгаа өөр өнгийг өөртөө ойлгож идэвхтэй, хөгжилтэй байдал үүсгэдэг.

Ийм учраас интерьер дотоод орон зайг гэрлэн чимэглэлээр янз бүр уран сайхны дүрслэл, донж төрхтэй болгон өөрчилж болно. Гэрэл нь интерьерийн өнгөтэй шүтэлцэж өрөөний хэмжээ өөр харагдах нь бий. Цайвар өнгөтэй өрөөнд гэрэлтүүлэг тод байхад, өрөө уужим саруулхан мэт болж, гэрэл бүдэгрэх тусам өрөө жижиг мэт болно. Хэт их олон өнгийн гэрэлтүүлэг бас зохимжгүй байдал төрүүлдэг тул та аль болох татгалзаарай. Нэмж хэлэхэд, гэрэлтүүлгийг юунд ашиглаж байгаагаа бодолцон сонгох хэрэгтэй. Чийгтэй халуун газрын (Халуун усны газар, угаалгын өрөө, машин угаалгын газар, том хэмжээний зоогийн газрын гал тогоо г.м.) чийдэн чийг хамгаалах бүрхүүлтэй байх ёстой бөгөөд уур ихээр төвлөрөхгүйг нь бодолцон хананд байрлуулах нь зүйтэй. Нарны буюу байгалийн гэрэл ашиглан гэрэлтүүлгийг шийдэж болно. Нэвт гэрэлтэх материалаар хийсэн хөшиг, цонхны шилэн витраж (өнгө өнгийн шилэн зүүмэл) өрөөний дотор талын чимэглэлд яг тохирно.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2009-12-17 -

Бичсэн: Зочин
тэврэлт
Бичлэг

P2009-01-29 -

Бичсэн: Зочин
rolling on the floor
Бичлэг

P2009-01-20 -

Бичсэн: roza
good job
Бичлэг

P2008-12-26 - Melody -d

Бичсэн: DESI
sain bna uu Melody setgegdel yldeesend bayarllaa witraj geheer l ertnii sum hiid haadiin harsh gej oilgoj bolohgyi ee orchin yedee hol niilyylj tyyniig uralgiin style image-d oruulj zow zohitsuulan hiij chadwal ter jinhene byteel bolon amildag yum gehdee design urlagt hereglee ih chuhal shyy tyyniig sain bodoltsoh heregtei
Бичлэг

P2008-12-24 - Витраж

Бичсэн: Melody
Витраж гэхдээ аймаар, орчныг христын сүм шиг харагдуулдаг байхаа,надад л тэгэж санагдаад байдаг юм.
Бичлэг

P2008-11-18 - bas hamaagyi bolohgyi

Бичсэн: DESI
за найзаа тэрийг чин бид нар л тооцоолж огох хэрэгтэй тэгэхгүи бол мэргэжилийн бус хүмүүст тийм зөвлөгөө өгчүүл дур мэдэн хийгээд тэрнээсээ эс юм болно ш дээ. цахилгаан гэдэг чини тийм амархан зүил биш шоо дээ.Тийм болхоор хүнд тус биш ус болно
Бичлэг

P2008-11-18 - caak

Бичсэн: ugna_des
unekheer saak. gereltuulgiin talaar oshoo ikh medeelel tavij hund hurgeh heregtei. bas neg sanaa helehed zurgand uchirgui ikh gerel shiidekhees gadna tuhain barilgiin yum u? bairnii eswel object-d orj irj bui tsahilgaanii guidliin chadliig tootsohguigeer baahan gerel shiidej boldogguig bas humuusd oilguulah heregtei. gadna oruulgiin kabel-n sechee her buduun? heden amperiin daatstai? tuhain object-n tasalgaa yum u zaland heden lumenii chadaltai gerel baih zergiig tootssonii daraa chinii gerliin ongo gerliin lamp-n torluud tuunii tusgal biet deer tusah noloo zergiig tootsoh heregtei shu. uuniig bodoh l yostoi zovolgoo shu zaluusaa. uchir ni gereltuuleg gedeg chini togs togoldriin ilerhiilel shu. ingeed saak amidartsgaaya. LIFE IN THE LIGHT? OR LIGHT IN THE LIFE? HE HE HE
Бичлэг



:-)
 
xaax