P2008-10-29 - GEREL&EXTERIOR DESIGN

Ангилал: Зөвлөгөө

Хэрвээ та зуслангийн байшингаа бусад айлын байшингаас өвөрмөц харагдуулахыг хүсвэл дараах зөвлөмж танд хэрэг болно. Байшингийн гадна талын зүлгэн дээр, нам байрлуулсан гэрэл нь мөөгөн хэлбэртэй ч юм шиг, маш сайхан харагддаг. Түүнчлэн, байшингийн гадна талын цөөрмийн усанд байрлуулсан чамин хэлбэрийн гэрлэн чимэглэл нь лянхуа цэцгийн дэлбээ мэт чамин донж төрхтэй харагддаг. Иймэрхүү хэлбэр, хэв маяг нь зөвхөн кинон дээр гардаг ч юмуу, эсвэл гадаадынхан л хэрэглэдэг ш дээ гэж та бүү бодоорой.

Бид яагаад ахуй амьдралдаа хэрэглэж хэвшиж болохгүй гэж. Дээврийн хэлбэр дагасан байрлалтай гэрэлтүүлэг ч бас сайхан харагдахаас гадна байшингийн чинь хэлбэр хэв маягийг улам тодруун харагдуулдаг.
Байшингийн довжоон дээр гэрэл заавал хийх шаардлагатай гэдгийг бүгдээрээ л мэддэг. Харин хаана, яаж байрлуулбал зүгээр вэ? Хэрвээ танай хаалга хонхтой бол хонхтой талдаа, мөн хаалганы бариул хаана байна, тэр талдаа барлуулахад зүгээр.

 

Үүд рүү чиглэсэн зам дагуу зүлгэн дээр байрласан гэрэлтүүлгээс арай өндөрт гэрэлтүүлэг байрлуулах нь зохимжтой. Зам талбайг гэрэлтүүлснээр орчин тойрон өнгө засаж, тогтуун тайван байдлаа улам хадгалагддаг. Гэрэл гэгээ гэдэг зүйл өөртэйгээ адил сайн сайхан зүйлийг үргэлж дагуулж байдаг шүү дээ.. Бүгдээрээ хамтдаа бүхий л харанхуйг гэрэлтүүлцгээе.
 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2008-12-24 - WOW

Бичсэн: Melody
Ямар ч сайхан сууцнууд вэ... Lake House гэдэг кино санаанд орчихлоо, уран барилгач гэр бүлийн тухай гардаг шүү дээ.Монголд гэхдээ шил ихтэй байшин хэцүү биш үү, Та юу гэж бодож байна мэргэжлийн хүний хувьд?
Бичлэг

P2008-11-15 - bi bas uuriin baishing gadnaas ni ehleed dotogsh ni negd negengui muruuddug

Бичсэн: gednug
даанч ингэж зурж хараахан сураагуй л байна. Харин Симс гээд тоглоом дээр бол бүтээдэг л байлаа. хэхэ. big grin
Бичлэг



:-)
 
xaax