P2008-12-08 - Гай тарьсан нүцгэн натур буюу DESI-гийн болчимгүй явдал

Ангилал: Миний бүтээл
 Оюутан байхад болсон энэ явдал ердөө мартагдахгүй. энэ дурсамж манай ангийн хамгийн супер онигоо хэ хэ хэ хэ. Хэдэн өдөр хичээлээ пялж халтуур хийчээд. Овоо өнгөлөг, мөнгөлөг залуу сургуулийн хаалгыг цэлийтэл нээгээд орлоо шүү. (Удахгүй багшдаа алуулах байж бас нүүрэндээ нээх баясгалантай инээд авчираад наачижээ нөгөөх чинь) Хувцасны ангийн охидоос өндөр оноо авах гэж жаал чихэр шокалад цүнхэлцэн. Бас шинэ авсан STADLER-ын гоё харандаануудаа гайхуулах гэжаагмоо хаашайн энгэрийхээ халаасандаа ярайтал нь эгнүүлээд хийчжээ бас. Яахуу халтуур хийсэн хүн орой тараад найз нөхддөө Сто грамм татуулж, жаал цэнгэн хөгжилдөж магадгүү гээд хэдэн төгрөг сожчихсон гэжаагаа. За тэгээл сургуулийн хонгилоор нээх додигор амьтан тушаал авсан офицер шиг товор товор алхаал ангидаа орлоо доо. Хөөрхий дөө миний муу багш хоёр хөмсгөө духан дээрээ авчираад зангидчихсан. Хавт хасарын аймшигт харцаар цоо ширтэх нь харанхуй шөнө урдаа дэр тэвэрчхээд сүнстэй кино үзэхээс аймшигтай ажгуу. Би гэж хөгөө чирсэн гар сүүлээ хавчисан гөлөг шиг амьтан хойд тулын мөсөн дээр нүцгэн зогсож байгаам шиг дагжин чичрэв.
- За хаачаад ирэв Та гуай?
- Уучилаарай багшаа…. (шилээ маажин дуугуй л гүрийв)
- Дарвайчаад битий шилээ маажаад бай бөөстциймүү хаашайн чамайг мэдэхгүй хэн байсын. Эхлээд сургуулиа төгсчих тэгээд наад халтуур чинь аяндаа хүзүүгээр чинь татна. За юу.
- Үгүү багшаа халтуур хийгээгүй.
- Худлаа хуцаад бай чи Дүрслэхийнхэнтэй Циркийн манежид анос зураад зогсож байна гэхчүүлээ чи. (Новш гэж хэн нь ирээд оличихвоо)…..
- Юундаа зогсоод байгаан тэр натур чинь цаг нь дуусаад явчихсан хүүхдүүд ажилуудаа хураалагчихсан та яах гэж байна даа.
- Багшаа энэ (Өнөө муу дутуу ажилаа сарвайлаа)
- Юу еээн наадах чин аваад гар чи. Дууссан цагт нь орж ирээрэй.
За ёстой баларсаан эртээд нүүрийг нь баллуурдаад хаясан ш дээ нээрээ. Одоо яанаа нөгөө хүүхнийг хаанаас олноо. (Уул нь аятайхан хүүхэн байсымсан) За одоо яаж зургаа дуусгах вэ. (Бөөн бодол) За тэгээд л багшийн өрөөнөөс орж манайхны ажлаас нэгийг нь өгөөч гэж гуйлаа даа.
- Битий дэмий юм ярьаадий гар цаашаа
Хм манай хэдийн хүний мууд дуртайг нь яаанаа шоолж байгааг нь өөрсдөө ингэдгүүм шиг. Битий хуцоо мэдүү та нар гэж амандаа үглэхийн хажуугаар аймаар муухай харц хачир болгон араас нь чулуудав.
Хараад зурах ч юм байхгүй. Яджаахад өнөө хүүхнийг хаанаас ч олхийм билээ. За дүүрсэн хэрэг гээд планшиттай зургаа чирээл нусаа татаал ангиас гарлаа даа багш ууралсан болхоор юу ч дууграхгүй бас яаж ч болдгүү дээ. За байзөө яадийм билээ. Шатан дээр хөлөө жийгээд өнөө муу зургаа яахаа мэдэхгүй жаал суулөө. Тэгтэл яг ард сургуулийн цэвэрлэгч гэж оюутануудыг үзэж чаддгүү аймшигт аниа дуу нь хадаал явчлаа шөө.
-Чи одоо эргүүтцэн төлөг шиг… шатан дээр шалдан хүүхний зураг тэвэрчээд… золбин гөлөг шиг гөлийчөөд… гөлөн гөлөн гээд юугаа хийгээдийдийн хичээлдээ орооч чи….(Ёоо хараалын нэвтэрхий толь юмуу хаашаан БЛЯ БЛЯ БЛЯ).
-Ёо та одоо тахилаа буруу өрөгциймоо хаашаан. Болсон сүүний бяслаг идцийм шиг дандаа ярдгалжийдийн зүгээр.(Хариуг нь дор нь барив. Үг дуугуу өнгөрнөө гэж байхгүй шд цаад чэн)
-За алив холд холд би наана чинь угааж, цэвэрлэж, янзламаар байна. Ээ энд бас ямар гөлийсөн юм нь будаг асгаа хаячваа. хооё та нар ядаж энэ харандаа марандаагаа хаа дуртаа газраа үзүүрлэж байхын. Хогийн сав маванд хийчиж болдгүүмоо. Нэмэргүйш дээ эд нар зүгээр. Алий наад нэг нүцгэн шалдан зурагаа ав алий. (Эвий дээ хэдий ийм ч ээжээс минь ялгаа юу байх вэ дээ. Хөөрхий дөө цэвэрлээд байхад нь бид нар ядаж угаасан шалан дээр нь будаг асгалгүй явахгүй юм даа гэж өөрийгөө болон бусад хүүхдүүдийг зэмлэв)
- Та яагаад хүн ад үзээд байгаан энэ чинь миний хичээл мэдүү. Хогчий шоо таныг ч бас ингээд зурчий шөө.
- Үхсэний хичээл болдоо чи. Юу гэнэ вэ хар годил чинь нүгэлтэй хар хог вэ чи чин
- За уучилаарай даа тоглож байхад чин …. Ÿвлаа явлаа ……
За тэр ч яахав .. Өө нээрээ… Таныг зурчий шөө гэснээс…… манай Төмкөгийн найз охин бие нь иймэрхүү хэлбэртэйш д нээрээ… аан яг зөв…за байз яаах вэ байз тэр ч надаар зуруулах гээл хамаг хувцасаа тайлаад хэвтэнэ гэдэг ч худлаа даа. Тэгээд хаанаа ч нүцэглээд хэвтэх билээ. Зө ингээл багшдаа хөөгдөж ангиасаа гарсан амьтан хийх байхаа олж яадан модолерийн анги руу орлоо аз болж хичээл нь цонх хэ хэ хэ хэ хэ. Би гэж бүтэлгүй, яджаахад хоёр нүд нь аятайхан охин хараастай, амандаа чихэр хүлхээстэй. Өнөө муу нүцгэн хүүхний зургаа чирээл
-За сайнуу охидуудаа
-Сайн бид нарт гоё юм авч өг……(Шууд нэхжаагаам чэн)
-Би гоё юм авчирсан тэнцүү хуваагаараа май …..
- Өө надаа надаа .. баярллаа ….. Манай DESI ийм хөөрхөншд (Хошигруулав) Яджаахад бас би гэдэг амьтан хамраа сөхчинөө.
-Охидуудаа найз нь жаахан юм хийгээдхий нэг молберт өгчих дэхүү зургаа дуусгаад гарий
-Тэг тэг DESI-д бол бүх юм нээлттэй (худлаа шд эд нар хэн нь ч хувцасаа тайлаад надаа туслахгүйшд)
За тэгээл Төмкөгийн найз охинийг нь харжаагаал сараачиж гарлаа даа нөгөө хэд маань ч энд тэнд ураал тасдаал хайчилаал оёдолын машин түчигнүүлээл анзаарч байгаа хүн ч алгаа хөөрхий. Төмкө муу хог азтай дамшиг байна шүү хараад байсан чинь Гэрлээ бас аятайхан охин байна шүү. Удаан хархаар энгдийм болуу элдэвийг бодож яаж ийж байгаад аятайхаан зурчлаа шүү. Яанаа өөрөө мэдүүл гомдох байхдаа Өөрийг нь зуржаагааг ч анзаарах сөхөөгүй нэг эсгүүр хийж байгаа бололтой эскизээ нэг хараал маникураа тойроол….. за ямар ч байсан багшийг энэ удаа ингэж аргалаад дараа нь л өөр натур олохоос гэж бодлоо. 2-паар өнгөрөөд ашгүй нэг дуусаад өнөө зургаа аваад гарлаа сургуулиас зайдуухан очиж байгаад л нилээн сайн янзлаад. Багшийнхаа өрөө рүү чавхдаал ордог багш байдгүү дээ. За за дүүрсэн хэрэг ямарч байсан хүн харахаас өмнө гээд зургаа шур хийтэл хуулж аваад чамбай гэх чинь ороогоод бүтлертээ хийчихлээ дээ хөөрхий. За тэгээд 2-3 хоног ч өнгөрлөө багш нэхэхгүй болхоор нь зургаа ч үзүүлсэнгүй. Гайтай тэр өдрийн хүйтэнийг гадаа шамрага тавиад сануулаад байхад би гэж тэнэг тэр муу гайтай бүтлерээ тайлаад ширээн дээр тавьчихсан байгаам чэн. Төмкө орж ирлээ.
-DESI хө бүтлерээ өгчих гэрлүүгээ ватумаа авч явж юм хийх гэсийн.
-Тэгоо тэг …
-Доторхий нь яахээн
-Гаргаад манийхаа ширээн дээр тавчих.
-За ….
(Цийн цииийн цииийн циййййййййййййййййййййн аймаар ая эгшиглэв)
-ӨӨШ ЧИ МУУ ….. Лал….ПЭ……… MИНЭЭ. Энэ чин юу ен
-Аан зураг л байна….
-Хуцаа чи….
За баларсаан энийг гэртээ орхиогүй билүү НОВШ ГЭЖ …..өнөөх алдарт урлагийн бүтээл.
-Төөгий миний хөгшин битий уурлаарай найз нь тайлбарлаадхий…. За чи ойлголдоо найз нь яалтчгүй ийм хэрэг болциймаа.
-Хуцаа чи яалтчгүй унтсий муу тэгээд…
-Юу унтах вэ тэнэгтээд байгаач ……
-Аан тэгээд хаана хэзээ….. та хоёр ингэж явдын …. Яасан чамд гоё байсан уу…..гээд л ( БЛЯ БЛЯ БЛЯ ) Нөгөөх чинь боож үхэж босож харайхнээ….гэтэл нөгөөх чинь яаг хүүхэн шиг чод хийтэл алагдаад авдаг байгаа. Би ч яаахуу дээ гэнэт уур хүрээд урдаас нь нударгаа явуулчихлаа даа. За тээд ТҮС ТАС ТҮМПЭН ШАНАГА.. СЭРЭЭ СЭРЭЭ ….. 2Ш ХООЛНЫ ХАЛБАГА ХУТГА. Болвоо хөөрхий. (БӨӨН ЗОДООН) Хоое нэгнээ аллаа…………… алив чи боль…………… наануу цаануу бөөн юм. За цааш нь ярьхийн ч хэрэггүй өнөө охин ч надаас болж эвгүй байдалд ороод. Би гэж холионы эзэн нэг хэсэгтээл сургуулиар дүүрэн онигоо NUMBER ONE. (Ихэр татан уйлав)…… За тэгээд ямарч байсан буруугаа хүлээн хоёр найзаасаа уучилалт гуйгаад. Хэдэн сарын дараа арай гэж эвлэрүүллээ шд нөгөө хоёрыгоо Хөөрхий Гэгээ минь аймаар гомдчисон байсан харин хоёр найз маань ухаалаг хүүхдүүд бас өөрсдөө уран бүтээлчид болхоороо намайг ойлгож намайг уучилсандаа. Аа нээрээ тийн миний тэр алдарт бүтээл яасан бэ гэжоо….. ход ход ход…… Манай хоёр аваад скочоор наагаад хадгалаж байгаа гэсээн тэгээд дараа нь дурсгалтай тээд намай мундаг дизайнер болох юм бол их өндөр үнээр зарнаа гээд хадгалсан гэсэн (2-найзын минь ерөөл юм даа) тээд одоо би мундаг болох ч гэждээ хэ хэ хэ хэ яахуу дээ ингээл сууж л байна дөө. Зө Зө нэг иймэрхүү л хөгтэй эр дээ би.

 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2009-03-14 -

Бичсэн: dao
Сайхан дурсамж юмаа big grin
Бичлэг

P2009-03-14 -

Бичсэн: gereltuya
happy
Бичлэг

P2009-03-14 -

Бичсэн: Нар (зочин)
бүх орц найрлага нь яг таарчихсан хоол шиг л санагдлаа. winking
Бичлэг

P2009-01-20 -

Бичсэн: roza
so funny store
Бичлэг

P2009-01-08 -

Бичсэн: tatah
student uyiin neg yvdal sanaand orovshd, xaxa ee hoorhii amidral neeree gantshan dun deer togtdog uy bdg bjee gej xaxa
Бичлэг

P2009-01-08 -

Бичсэн: tatah
xaxa, Obod bas ingej heldiimoo xaxa medej avlaa

Desi-iiin bichlegt odoo l ongo budag eldev duu shuu orson bnshde,, xaxa , urlagiihan aygui naidvarguieee, ene DESI gees avhuulaad xaxa, tegee..l date hiij boldoggui bhkui yu ednuustei gsn xaxa

za nargia, goodluck dude! daj bichij
Бичлэг

P2009-01-06 - hi

Бичсэн: dulguun_b (зочин)
ih hugjiltei zuil tohioldson bnashuu, goy ch bichsen bna. goodluck
Бичлэг

P2008-12-28 -

Бичсэн: Melody
Хүүе,манайхаан, хуцсан нохой болгон руу чулуу авч шидээд байвал хэзээ ч ахихгүй шүү дээ гэдэг үг байдаг даа. Миний блогт ч бас "зайл" нтр гэсэн янз бүрийн юм бичиж л байдаг юмоо, тоохгүйгээр харин DESI-н бичлэгт л анхаарлаа хандуулья. Миний бодлоор оюутны, тэр тусмаа уран бүтээлч оюутны нэгэн өдрийг гайхалтай товч бөгөөд тодорхой, хошин аястай дүрсэлжээ. Ялангуяа тэр slang гг, өвөрмөц хэллэг гэх юмуу,маш хөгжилтэй дэг.
Бичлэг

P2008-12-19 -

Бичсэн: Angaahai
Энэ Обод зочин яасан бүдүүлэг зочин бэ гсн big grin
Бичлэг

P2008-12-18 -

Бичсэн: xvv
Хүүхдүүдээ эвтэй найртай амьдарцгаая winking
Зулааг ч Дези нэлээн гомдоосон бололтой. Гэхдээ Зулаа http://blogmntest.blogmn.net/17911/ энийг нэг уншаарай найзаа.
Хүн ямар байсан нь чухал биш одоо ямар байгаа нь чухал гэж би боддог юм. Аль сайхан аавын хүү архичин болоод траншейнд хэвтэхийг тэр гэхэв, аль нусаа хацартаа наасан шалдан банди эрдэмтэй мэргэн эсвэл баян бизнесмэн болсон явааг тэр гэхэв. Юмыг байгаагаар нь харцгааяаа. Хүн сайхан зүйл бодож, юмыг сайхнаар харж, зарим зүйлийг мартаж уучлаж байж өөрөө сэтгэл дүүрэн байдаг юм шигээ smug
Бичлэг

P2008-12-18 - dendyy bydyyleg baina

Бичсэн: Обдоо
иймэрхюю юумнууд блог руу юах гэж орж ирдэг баинаа зулааг ух чи заил гэчий
Бичлэг

P2008-12-18 -

Бичсэн: Angaahai
Хөөе энэ Зулаа яасан бүдүүлэг зочин бэ. surprise

Харин дэзи амжилт хүсье. big hug
Бичлэг

P2008-12-18 -

Бичсэн: zulaa (зочин)
Худалчаа. сургуулид баихдаа чи доожоогуи, хэн ч тоодоггуи нэг бор юум л баисийшдээ. зурсан зураг ни ч шалидаггуи...тэр зураг чини тэгээд танигдахуу ааан? ход ход ход . оорийгоо жаахан дээш ни татмаар санагдаа юу? алтан шаахаи омсоод ч алцан маига чини хэвээрээ за. манаи наиз охид чамаиг баинга шоолдог баисан шуу.
Бичлэг

P2008-12-09 -

Бичсэн: Зочин
rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичлэг

P2008-12-08 - keke

Бичсэн: director
бас тэгжүүгаад xөөрxөн адал явдал туулаад авчээ, сонирxолтой л юм байна. Шазруун, шартай , бас xөөрxөн залитай юм аа.
Бичлэг



:-)
 
xaax