манай сайхан сэтгэлтэй олон найзууд маань хүүхдийн төлөө олон сайн сайхан зүйл хийж бүтээж байгаа билээ
би ч бас ялгаагүй тус дэм болж чадах чинээгээрээ л нэмэр болох гэж хичээлээ тэгээд тэдэндээ нэг ийм лого зохиолоо энэ логоны утга нь Энэ төвөөс олон олон хүүхэдүүд даль жигүүр нь ургаж гүйцээд амьдралынхаа оргил өөд
дүүдлэн нисэж тэнгэрт гялалзах од болохыг билэгдэж хийлээ. Бас нэг утга нь хүн төрөлхтний нэгэн мөрөөдөл нисэх байсан билээ тэгээд анх далавч хийн нисэх гэж оролдож байсан тэрхүү мөрөөдөл ч биелэлээ олон бид сансарт хүртэл ниссэн билээ. Тийм болхоор энэ төвийн хүүхдүүд хүсэл мөрөөдөлөө биелүүлж сайн сайхан байгаасай гэсэн бас нэгэн ерөөл билэгдэж хийлээ. Тээд бас хүүхдийн сэтгэл ус мэт цэвэр тунгалга байдаг болхоор ийм өнгө сонголоо. За та бүхэндээ ч бас амжилт хүсэе.
|
P2009-11-16 - Жигүүр