P2009-01-24 - PAPER ART

Ангилал: Миний бүтээл


Cайн байцгаана уу ойрд хөөрхий муу блогтоо салхи оруулсангүй шүү нээрээ. За тэгээд жаахан жуухан завгүйн дээр захуу зан жаахан хачирлаад шалтаг гэвэл зөндөө зөндөө. Нэг уншигч маань уул нь надаа их эрт захисан юм цаасан урлалын талаар мэдээлэл өгөөч гэж аль эрт л гуйж байсан тэгсэн чинь би гэдэг биеэ тоосон дүнхүү завгүй залхуу хоёроороо шалтаглаад зондоо удчихлаа уучилаарай. (Өмдний өвдөг цоортол сөгдөж хөөрхий духыг цөмөртөл мөргөв) Цаасан урлал бол их эртны урлал бөгөөд дундад азиас хөгжин улмаар их наран улсын ивгээлт ардуудын далай их буянаар сонгодог утгаараа хөгжсөн түүхтэй. Цаасан урлал нь Origami, Mizuhiki гэх мэтийн олон салбар болон хөгжиж хайчилбар, нугалбар, шуумал хэлбэрээр олон олон урсгал болж мөн олон төрлийн дүрслэх урлагын төрөлтэй холилдож орчин үеийн дикоратив буюу чимэглэх урлагын бас нэгэн бие даасан салбар болон хөгжиж. Харин дизайн урлагт график дизайнерууд сав баглаа боодол, хүүхдийн сэтэгхүй хөгжүүлэх ном, товхимол зэрэг олон зүйлд ашиглаж байна. Харин үйлдвэрлэлийн дизайнд их эртнээс хэрэглэж байсан бөгөөд яг хэдий үеэс гэдэг нь тодорхойгүй. Орчин үеийн үйлдвэрлэлийн дизайнд цаасан урлал гэдэг зүйлийг Германы алдарт дизайнер Инго Маурер өөрийн шилдэг гэрлийн коллекцуудаа бүтээхдээ анх цаасан урлалыг ашигласнаар үйлдвэрлэгчид энэ чиглэлд нилээн анхаарлаа хандуулах болсон. Үүнээс гадна интерьер дизайнд орчин үеийн contemporary art, post modernism art хослуулан цаасан урлалаар янз бүрийн туслах болон голлох элемент хийж орон зайд янз бүрийн шийдэл оруулж хийдэг болсон нь хэрэглэгчидэд их тааламжтай хандлага төрүүлж байгаа юм. За ингээд олон юм яриад яахав би энэ нийтлэлдээ бэлдэн хэдэн юм хийж зургийг нь авсан юм. Түүнээс гадна би та бүхэнд нэг аятайхан мэдээ дуулгахад долоо хоног бүрийн ням гаригт хүүхдийн бие даан хөгжих төвд хүүхдүүдтэй хамтдаа цаасан урлал хийж. Хайчыг ангалзуулж цаасыг хярган цагийг зугаатай өнгөрүүлж байгаа билээ та бүхэн ч тэр бас хүүхдүүдэд урам хайрлан өөрсдий боломж бололцоогоор тус дэм болоорой гэж уриалж байна шүү.
 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-02-11 -

Бичсэн: Зочин
tsaasan urlalin tuhai iluu ih medeelel gargarai amjilt husie гоё шүү
Бичлэг

P2010-04-02 - hooh

Бичсэн: DESI
hooh udaj udaj odoo l gants setgegdel orj irsen bna shd byyr setgel uyarchihlaa bi tegyyl goe hicheel oruulnaa тэврэлт
Бичлэг

P2010-04-01 -

Бичсэн: Зочин
yaaj hiih argiig zaaj uguuch tegeh uu
Бичлэг

P2009-09-27 - hi

Бичсэн: amaraa (зочин)
Origami hiih hicheel ntr oruulaach.nom bwal bvr sain bna.tsaasan urlal ih sonirhdog
Бичлэг

P2009-05-30 - bayarllaa

Бичсэн: DESI
bayarllaa manai hyyhdyyd ih ayaslag shoo ta byhen ch bas ochij tedend meddeg chaddagaasaa huwaaltsah bol bi neheer ih bayarlana shoo manai hyyhdyyd ih ayastai
Бичлэг

P2009-03-14 -

Бичсэн: Зочин
Яагаадчийн энэ нийтлэлийг чин уншаад чамайг их сайн хүн байна гэж бодлоо. Хүн болж төрснийг хүн хүндээ л хайртай байх хэрэгтэй гэж бодож явдаг. Бусдын төлөө сайн зүйл хийх, бусдыг баярлуулах шиг сайхан зүйл юу байхав дээ тэ big hug
Бичлэг

P2009-03-05 -

Бичсэн: mari
sain bnu?heregtei blog olj avsandaa bayrtai bn.bi interior designii angid surdag yum.odoohondoo medehgui chadahgui yum ih bnaa.tusalj demjij bhiig husey.
Бичлэг

P2009-02-23 -

Бичсэн: tatah
oon, endees garsiimu.

ug ni Japanaas anh tsaasan Urlal garsiim bh gej bodsiii, Origami.iin nom olj avsan, i liked it, big grin
Бичлэг

P2009-01-26 - Bishirch baina

Бичсэн: enkhee
Naizaa lag bolj ee love struck
Бичлэг

P2009-01-24 -

Бичсэн: director
тэгье ээ, бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн оюун ухаанд том хөрөнгө оруулалт хийж байгаа DESI-дээ тэдний өмнөөс баярлалаа гэж хэлье. Хүмүүсээ хүүхдийн төлөө чадах бүхнээ хийцгээе. Бяцхан гараараа хийснээ хүн бүхэнд үзүүлж урам авч, өөрийгөө нээх боломжийг тэдэнд өгцгөөе, УРАГШАА winking
Бичлэг



:-)
 
xaax