batimagi-н зургийн цомог »

yogi bear<< Өмнөх | 1/3 | Дараагийн >>
2010 оны 12-р сарын 17-нд 3D-ээр Америкийн кино театруудаар нээлтээ хийж багагүй шуугиан тарьсан инээдмийн, animated гэх төрөлд хамаарагдах Yogi Bear гэх хөгжилтөй, бүтэлгүй баавгайн тухай өгүүлэх киноны Bluray гаржээ. Кино нээлтээ хийснээс хойш 99 сая ам доллар олсон агаад киног Men in Black-ийн найруулагч болох Eric Brevig найруулсан бөгөөд кинонд алдарт жүжигчин, дуучин, продюьсер Justin Timberlake бяцхан Boo Boo-д дуу оруулсан нь киног улам чимсэн юм. Кинонд: Jellystone гэх үзэсгэлэнд цэцэрлэгт хүрээлэнд Yogi, Boo Boo гэх 2 баавгай амьдардаг. Yogi бялуунд дуртай бөгөөд зугаалж яваа хүмүүс бүрийн хоолыг үргэлж хулгайлахыг оролддог. Гэхдээ бүх оролдлого нь бүтэлгүйлээр дуусдаг. Ойн цагдаа Smith Yogi-д энэ үйлдлээ болих хэрэгтэй гэж үргэлж сануулдаг ч Yogi чухал гэж боддоггүй. Харин үүний зэрэгцээ Rachel гэх эмэгтэй jellystone-ий үзэсгэлэнт байгалаар баримтат кино хийхээр ирж ойн хамгаалагч Smith-тэй танилцана. Тэд Jellystone-ий 100 дахь ойн баярын үдэшлэг зохион байгуулахад өнөөх бүтэлгүй Yogi сүйтгэж орхино. Энэ үйлийг Mayor гэх саятан овжин ашиглаж цэцэрлэгт хүрээлэнг зарахыг хүснэ. Хэрвээ парк зарагдвэл Yogi, Boo Boo гэх зэрэг олоон амьтад орон гэргүй болно. Үүний эсрэг Rachel, Smith нар тэмцэх болно.
 
Сэтгэгдэл бичихийн тулд заавал уг саитад бүртгэлтэй байх шаардлагатай. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод бичнэ үү! Бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлнэ үү!