P2008-05-16 - МОНГОЛ ГЭР

Ангилал: Миний бүтээл


Манай Монголчууд түүх соёлоо авч үлдэнэ гээд л Чингэсийн үр сад гээд л
бахархаад байдаг. Тэгтэл яг үнэндээ бид үүх түүх бахархалаасаа юу авч
үлдсэн юм бэ? Үндэсний бичиг соёл эртний уран барилга юу ч үгүй л үлдсэн
шүү дээ. Авч үлдсэн уламжлал түүхийн үнэт соёл нь бидний сайн мэдэх
аль 200-н жилийн өмнө байсан модон жорлон муруй хазгай хашаа байшин
утаа тортогоо дарагдсан хэдэн халтар гэр шив дээ. Үндэсний соёлоо авч үлдий
гэвэл улирсан баларсан үеийнх нь хоцрогдмол байдлаар нь биш орчин үетэйгээ
холбон хөгжүүлж байж л бид хөгжинөө гэж мөхөс миний бие мунхаглан
бодоод хөөрхий халтар Монгол гэрээ Өргөө гэдэгт нь нийцэх болуу гэж
ийн болгон өөрчиллөө. Эрхэм танд таалагдах үгүйг би таашгүй ээ.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2008-06-02 - geree avch uldii gsn sana bnaa

Бичсэн: Egel_setgel
Gehde neeh haltaisan gej goyo tseverhen gernuud bjil bgaashd, teed bas ene sanal bolgoson ger bol neeh taalagdku bnaa, gehde geree avch uldeh sana bol mash ih taalagdjiinaa gejjj
Бичлэг

P2008-05-16 -

Бичсэн: xvv
Сайн байна уу, Нэг тэс хөндлөн хазайчихъя. Нүүр хуудасны дээд талын баннераа сольмоор байгаа юм. Энд санал болгох зүйл байна уу big grin
Бичлэг

P2008-05-16 -

Бичсэн: xvv
Гоё болжээ. Монгол бичиг үсгээ сэргээж авах юмсан гэж боддог. Нэг зүйл ч гэсэн. Нүүдэлчид болохоор л үүх түүх үлдээсэн юмгүй байдаг гэдэгтэй би санал нийлдэггүй. Бидэнд маш их уламжлал өв, ёс заншил, өвөрмөц соёл байсан. Харин сүүлийн 300-аад жилийн дотор бараг бүгдийг нь устгаад дуусаж байгаа юм болов уу. Одоо энэ хэвээрээ явбал гэр ч үгүй, крилл үсэгтэй хэвээрээ л үлдэх гээд байна даа crying
Бичлэг



:-)
 
xaax