P2008-09-17 - iiiiiiiiiii ti ti ti ti ti ti ti

Ангилал: Зөвлөгөө

Дулаан алдагдал
Хахир хүйтэн өвлийн өдрүүд хаяанд ирж байгаа болхоор дараах зөвлөгөө танд хэрэг болох болуу гэж бодлоо. Барилгын дулаан дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг болхоор та даарч ханиад хүрч хамар тань шуухитнаж зовлон үзсэн чавганцын жор гэгдэх хар перецтэй сто грамм татахад хүрдэг билээ. Зарим нь бүүр нусаа хацартаа биш дагзандаа наах нь энүүхэнд
За тэгээд дулаан алдагдал
1-рт Хаших хийцийн алдагдал буюу ханын материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр трансмиссийн алдагдал гэж нэрлэдэг.
2-рт Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, солгой гар архины халуунаар өрсөн хананы зай завсарөөр агаар гадагшилж түүнтэй хамт их хэмжээний дулаан алдагдана. Зай завсраар гарах дулаан агаарын алдагдлыг олон улсын нэр томъёогоор инфильтрацийн алдагдал хэмээнэ.
Дулааны трансмиссийн алдагдал
Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр дулааны зонхилох хэсэг алдагддаг. Энэ алдагдал тухайн барилгын дулааны алдагдлын 70-90%-ийг эзэлдэг. Гэхдээ тухайн барилгын байршил, хийц.гадаргуугийн талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь үүнд бас их нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба барилгын хашлага хийцийн дулаан дамжуулах үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байдаг. Барилгын дулаан техникийн шинэчилсэн нормд (БНбД 2.01.01-92) барилгын хашлага хийцийн дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг халаалтын улирал үргэлжлэх хугацаанас хамааралтайгаар дулаан дамжуулах хөрвүүлсэн эсэргүүцэл Rш (м2 °С/Вт)-ээр илэрхийлсэн байдаг. Энэ үзүүлэлт их байх тусам дулаан тусгаарлах чанар өндөр байна. Барилгын дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг манай улсын стандартад дулаан дамжуулалтын эсэргүүцэлээр (Р) барилгын хийц бүрээр нь тогтоожээ. Барилгын зай завсрыг чигжээс хийх замаар битүүлж, хаших хийцийг дулаалгын материалаар нэмэлт дулаалга хийж дулааны алдагдлыг бууруулах боломжтой.
Үүнд:
- Гадна хана 3.5-4.2 м2С/Вт
- Хучилт(дээвэр) 5.2-6.2 м2С/Вт
- Шал 1.8 м2С/Вт-аас багагүй
- Цонх 0.53-0.55 м2С/Вт
Дулааны инфильmрацийн алдагдал
Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцийн уулзвар, үүссэн ан цаваар болон салхилуулалт хийх үеэр гардаг. Салхилуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар гаднах хүйтэн агаараар солигдон дулаан алдахад хүргэдэг. Ер нь барилгын завсар зай ан цаваар гадагшилж буй дулаан нийт дулаан алдагдлын 10-40%-ийг эзэлнэ. "Тэвнэний чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог" гэж нэг үг байдаг даа тийм болохоор хамгийн түрүүнд цонх, хаалгыг сайн битүүмжлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд зарим айлууд өнөө муу модон цонхны завсар зайгаар барааны савантай сонин чихч өвлийн бор хоногийн богино шөнийг өнгөрөөдөг байж дээ.
Агаар сэлгэлт нь өрөөн дэх хорт бодисуудыг (илүүдэл дулаан, чийг, хорт хий, уур) зайлуулах үүрэгтэй. Эдгээр бодис нь өрөөнд илүүдэл байдлаар удаан хадгалагдсанаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна өрөөний чийгшилтийг нэмэгдүүлж, цан үүсгэдэг тул агаарыг үе үе сэлгэж байгаарай.
Эрүүл ахуйн норм ёсоор цаг тутам өрөөний агаарын хагасыг сэлгэж байх шаардлагатай. Ер нь өдөрт 2 удаа хаалга цонхыг нээж 5-10 минут агаар оруулах хэрэгтэй. Ийм нөхцөлд өрөөний бохирдсон агаар шинэ агаараар ханыг хөргөхгүйгээр бүрэн солигдоно. Агаар сэлгэх хугацаа ихэсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож, төлөвлөх хэрэгтэй.
Дулаан хэмнэвэл мөнгө хэмнэнэ
Мөнгөнд дургүй хэн байх вэ? Аливаа юманд тооцоотой хандана гэдэг бол арвич хямгач байхын үндэс. Хэрэв нарийвчилж судлаад үзвэл өрхийн төсвийн нилээд хэсэг нь түлээнд зарцуулагддаг нь харагдана.
Бид гэр байшин орон сууц барихдаа хямд төсрийг хараад юухан хээхнээр барьчихна. Тэгээд түүнээ дулаацуулах гэж олсон хэдэн бор төгрөгөө шатаагаад дуусна. Хэрэв дулаан сууц барих буюу орон сууцаа шаардлагын түвшинд хүртэл дулаалж чадвал түлээний хэмнэлтээсээ зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий .



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2008-11-18 - 100% engeener buruutai

Бичсэн: DESI
Тэгэлгүи яах вэ дээ энэ бол цэвэр 100%инжинэрүүдийн буруу үнэхээр ингэж хийх ни ийм ашигтай гээд ингэдиймаа гээд хэлхэд манай монголчууд бас тийм тэнэг хүмүүс биш шоо дээ. гэхдээ доргүй бух шиг зүтэгдэг хүмүүс ч бас бий тэд нарт болохгүй гээд ажилийг ни хийх хэрэггүй л байхгүй юу тэгхэд тэдэн төгрөг өгчих тэгүүл хийгээд өгий гээл маргаашаа бодохгүй мөнгөнд улайрсан гарууд энгчидийн гээл тэгээл хүн хуурч байхгуй юу тэрнээс болж захалж байгаа хүмүүс ни хүртэл энгээд хийлгэнэ үнэ хямд гээл бидний үгийг үг гэж авдгүүш дээ тэгээл зураг гаргасан бидэнлүү л чихийшд дараа ни Улаанбаатар ямар болсон бна та нар хардаа. Эцсийн эцэст газар хөдлөөд ч юмуу барилга нурхад дээлээ номроод хариуцлага хүлээх нэг ч хүн байхгүи л байхгуй юу.
Бичлэг

P2008-11-18 - yag zow

Бичсэн: ugna_des
тэгэлгүй яахав. энэ асуудлийг инжинэрүүд маани сайн судлаагүйд учир байга байхаа. захиалагчид мэдэхгүй юм чинь аргагүй. нөгөөтэйгүүр энэ нь эхлэн хийхэд өндөр зардалтай болдог боловч дараа нь ашиглалтийн зардалаараа ашигаа гаргана гэдгийг захиалагчид эрөөсөө ойлгодоггөи нь гайхалтай. гэхдээ зүгээрээ найз нь үүнийг хийх болно.
Бичлэг

P2008-11-18 -

Бичсэн: xvv
Гэхдээ л хийж байгаа хүн нь захиалагчдаа тэрийгээ ойлгуулж ингэж хийх ёстой гэж сайн хэлж өгмөөр юмаа...
Бичлэг

P2008-11-18 - tiim shoo

Бичсэн: DESI
тиймээ үндсэн барилгийн дулаан алдагдал 2-янз байдаг ч монголд л 3 янз болоод байгаан тэр бол инжинэр гээд томроод байгаа нохдүүдийн алдаа. (100%) Мэдээж үүнийг хэн нэгэн инжинэр уншиж байвал битий уурлаарай. үнэн хэрэгтээ орчин үэд инжинэр биш захиалагч л бүх юмийг ни ингээд хийчих гэхээр л та нар сармагчин шиг үгээр ни хийсээр байгаад (нэг ёсондоо мөнгийг ни авч байвал бусад ни хамаагүй гэсэн бодолтой ажилдаа сэтгэл гаргадаггүй)захиалгч ни юо гэж хэлнэ тэрүүгээр ни л хийдэг сармагчингуудаар л дүүчээд бна даа. сайн хүнүүс ни ажилаа хийгээсээ crying
Бичлэг

P2008-11-18 - hi, bas l nogoo ugna_des baina.

Бичсэн: ugna_des
naiz ni naizuuddaa bas negen heregtei zovolgoog ogie. sain sons. chihee naashaa. Erdenee naiz ni chinii oruulaagui bas neg dulaan aldagdliin talaar yarij ogie. manai ornii nohtsold ih uusdeg l dee. manai ornii ch yu baihaw. manai engineeruudiin aldaa ch geh yum u daa. ene bol salhivchnii system yuml daa. jishee ni ta bairaa zowj zowj halaachihaad /unetei hudaldan awsan agaaraa/ salhivchaaraa hamag hurimtluulsan dulaan /+20-d gradusiin /agaaraa unegui tengert tsatsdagaa medeh u?
uchir ni dulaan agaar hoorch salhivchaar aldagdah ued salhiwchiin deer togsgold gadnaas oroh bolon gadagshlah agaariin balanslagch-g ashigladaggui alddag. ene ni towchoor tailbarlawal gadnaas orj irj bui -gradustai agaariig 0 gradus bolgoj gadagshilj bui + gradusiig 0 gradus bolgoj balansladag box baidag. ooroor helbel dotor hurimtluulsan dulaan agaariig shuuj gadnaas orj irj bui tsewer agaartai niiluulen dahin tsirkulatsid oruulna gesen ug. ingewel agaaraa halaah zardal her hemnegdehiig ta tosoolj baina u? za bi zawgui bolchihloo. bodood uzeerei zaluusaa. tur bye
Бичлэг

P2008-09-20 -

Бичсэн: tatah
лол, эхр удаан насалж буй барилга юм болдоо.

вакуум гээчээр дулаан алдалтыг багасгаад буй гэж үзэд бсн,

татах
Бичлэг

P2008-09-18 -

Бичсэн: gereltuya
Унших гэсэн чинь юу ч харагддаггүй ээ... sad
Бичлэг

P2008-09-18 -

Бичсэн: Дарс
энэ монголд барилга гэдэг хэзээ төгс хэлбэрээрээ хөгжих юм бол..
Бичлэг

P2008-09-18 -

Бичсэн: xvv
applause
Бичлэг



:-)
 
xaax