P2008-11-02 - ONGO HYNII SETGELZYID HERHEN NOLOOLDOG WE?

Ангилал: Зөвлөгөө
Cайн байна уу эрхэм уншинч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Энэ удаагийн зөвлөгөө буландаа өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх талаар товчихон хүргэхээр боллоо.Орчилон ертөнцийн тоолж барашгүй хязгааргүй энэ олон өнгөнөөс жирийн хүний 30-45н сая өнгө ялган харах чадвартай харин дизайнерууд болон уран зураачид жирийн хүнээс 4-6 дахин илүү байдаг байна. Өнгө бас өөрийн гэсэн хэмжигдхүүнтэй өнгийн хэмжигдэхүүнийг нанометр гэнэ. Жишээ нь улаан өнгө хамгийн өндөр буюу 560-587 нм байдаг. Өнгийг ялган харах чадвар нь ийм харьцангуй байгаа нь тухай хүний физилоги, нас хүйс мэргэжлийн онцлог , агаарын даралт салхиний хурд гэх мэт олон зүйлээс хамаарна. Тэр бүү хэл эмэгтэй хүнд бол сарын тэмдэгийг мөчилөг хүртэл нүдний хараанд нөлөөлж хүний өнгө ялган хархад ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Харин өнгө сэтгэл зүйд хүн бүрт адилхан нөлөө үзүүлдэг. Өнгө нь амьдралд тас хар мөн цав цагаан гэж байдаггүй. Харин тэр хар болон цагаан өнгө дотор харагдаж байгаа сул өнгийг хүн харж чаддаггүй. Харин зураач болон дизайнерууд түүнийг ялган харж чаддаг. Түүнчилэн өнгө хүний сэтгэгдэлд хүйтэн ба дулаан гэсэн нөлөө үзүүлдэг бөгөөд өнгийг хромат, охрамат гэж хоёр ангилдаг. Ихэн хүмүүс улаан бол галын өнгө тийм болхоор дулаан харин цэнхэр өнгө тэнгэрийн өнгө тийм болхоор хүйтэн өнгө гэж ойлгодог. Нэг бодлоор энэ нь зөв ч юм шиг гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ ийм ойлголт байж болохгүй хүйтэн цэнхэр дулаан цэнхэр гээд өнгө бүхэн дотороо бас хүйтэн дулаанаараа ялгарч байдаг. Хүний нүдэнд гадаа байгальд хархад аливаа биетийн гэрэл туссан хэсэгт өнгө дулаан , сүүдэр хэсгээрээ хүйтэн байдаг бол өрөө тасалгаанд эсрэгээрээ гэрэлтэй хэсгийн өнгө хүйтэн сүүдэртэй хэсэг нь дулаан тонтой харагддаг. Ингээд хүний сэтгэл зүйд өнгө хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдгийг тайлбарлая.

Цайвар цэнхэр өнгө хараад хүний сэтгэл зүйд цэвэр цэмцгэр байдал төсөөлөгдөдөг. Түүнээс гадна цайвар цэнхэр өнгө хархад хүний бие организмд оршиж буй Т4 гэдэг лимпоцит идвэхжидэг. Энэ лимпоцит нь хүний дархалаан хамгийн чухал зүйл бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг. Тийм учираас эмнэлэг болон сувилалын газар энэ өнгө их тохиромжтой.

Улбар шар өнгө хүний ходоодны шүүс ихээр ялгаруулж шүлсний булчирхайг идвэхжүүлэн хоол идэх дур өдөөдөг. Энэ өнгөөр түргэн хоолны газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой. Мөн график дизайнерууд энэ өнгийг хүнсний сурталчилгаа болон эм зүйд ихээр хэрэглэдэг.

Саарал өнгө хүнийг маш хурдан дарамтанд оруулдаг. Бөгөөд хүн сандарсан үед маш хүнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлхэд авто машины санамсаргүй осолд ихэвчлэн саарал болон мөнгөлөг саарал машин их өртдөг гэдгийг олон орны замын цагдаа нар баталдаг.

Ногоон өнгө хүнийг тайвшруулж сэтгэл санааг тогтворжуулдаг тийм учираас мэс засалын эмч нарт ногоон хувцас тавьж өгдөг.


Гэх мэтчилэн өнгө бүр хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлж энэ нь рефлексээр дамжин бие мах бодид нөлөө үзүүлдэг. Жишээ нь би интерьер дизайнер хүний хувьд байнгийн хүйтэн сэрүүн байдаг газарт. Зоогийн газар болон халуун хоолны газарын интерьер дизайны шийдэлд аль болох хүйтэн өнгөний дагнаас сонгож эрс тэс (контрас) өнгийн шийдэлээр шийдэж өгнө. Энэ орчин нь мэдээж аливаа хүнд хүйтэн давхийсэн сэтгэгдэл төрүүлж, магадгүй зарим талаараа үйлчилүүлэгчид хэт бие барьсан байдалд оруулж ч магадгүй юм. Энэ нь халуун хоол идэж байгаа хүний хоол тэжээлийн халуунаас болж идвэхтэй ажиллаж байгаа хөлсний булчирхайг саармагжуулж хэт хөлрөлтийг зогсооно. Гэвч үйлчилгээний танхимыг дулаан тайван уур амьсгал бүрдүүлж өгвөл үйлчилүүлэгч хэт хөлөрч нозооринг байдалд ордог. Мөн шууд салхинд гарч түүнээс болж салхинд цохиулан өвчилөх аюултай. Тийм учираас дизайнерууд бид аливаа зүйлийг шинжилэх ухааны үндэслэл маш нарийн судалгаанд тулгуурлан хийх хэрэгтэй. Мөн өнгө хэлбэрт зохицон янз бүрийн сэтгэгдэл хүнд төрүүлдэг жишээ нь өөр өөр өнгөтэй хоёр адил дүрс хүний сэтгэлзүйд адилхан нөлөөлж чаддаггүй. Жишээ нь дараахи зургийг хархад цагаан бөмбөлөг арай хөнгөн харагдаж байгаа биз. Гэтэл хар бөмбөлөг арай том бөгөөд хүнд жинтэй сэтгэгдэл төрүүлж байна.


Үнэдээ би энэ хоёр бөмблөгийг хоёуланг нь адил хэмжээтэй адил масстай зурсан гэвч өнгө нь тэднийг өөр мэт харагдуулж байна. Мөн энд материалаг чанар агаарын атмосфер хүртэл өнгийг зарим талаар саармагжуулан заримдаа бүр эсрэгээр идвэхтэй болгон хүний сэтгэлзүйд харилцан адилгүй нөлөөлдөг. Мөн дараах 4 бөмбөлөг 4-өөр өнгө харагдаж байна уу тийм бол та нилээн сайн мэдрэмжтэй гэж хэлж болох юм байна.


Энд байгаа 4-н бөмбөлөг 4-н өөр өнгийн (1%) хольцтой, reflection 1.6% . 4-н бөмбөлөг байгалийн гэрэлгүй, улайсах 60 вт –н хиймэл гэрэлтэй, 12 мкв өрөөнд, 15 грдус дулаан орчинд энэ бөмбөлөг ийм байдалд харагдахнээ. Тэгвэл гадаа байгалд бас энэ 4-н бөмбөлөг өөр харагдах нь мэдээж. За ингээд тоочоод байвал бүхэл бүтэн өнгөний онол барагдах бишдээ тийм болхоор та бүхэнийг чилээгээд яах вэ ингээд өндөрлий дөө харин та асуух зүлээ тэмдэглээд үлдээгээрэй миний Эл/ш; id_designer_96@yahoo.com блогт минь зочилсон танд баярллаа таны ажилд амжилт хүсэе.

 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2009-03-14 -

Бичсэн: Нар (зочин)
Чиний бичлэгийн хэлбэр их таалагдаж байна. Хэрхэн илэрхийлэх, ойлгуулах тал дээр чи төрөлхийн авъяастайм шиг байна batting eyelashes
Бичлэг

P2009-02-10 -

Бичсэн: Зочин
Хүний нүд нээрээ их гажиг юмаа. Optical Illusions гээд google-дсэн чинь 80 юм гарч ирж байна happy
Бичлэг

P2009-02-10 - sain uu

Бичсэн: bilgee (зочин)
sain bna yy tand bayrlalaa, bi bas huwtsasnii disigner mergejileer syrch bgaa . minii hicheeliin holbogdoltoi mash heregtei zuiluud bna. ongo gedeg bol mash sonirholtoi zuil bna le shuu. bi yrid ni yamar ch ongnii medremjgui bjee. zugeer l bggaagaar ni harj bdag baij. syraad ireheer ih zuiliig medej awch bgaa. dahiad sonirholtoi zuil tawiarai za daraa dahij orj sonirhoh blno shuu . zaawal hariy bicheerei talk to the hand
Бичлэг

P2008-12-27 - Melody -d

Бичсэн: DESI
sain bna uu setgegdel yldeesend bayarlaa gehdee hyn hysel moroodol baigaad tyyndee zorij gemee ni l amjiltand hyrnee zowhon ajiliin bair olood mongonii toloo gewel ene ajil bish jinhene tam baidag yum ogloo byr ajildaa yawahdaa hoor bayartai alhaj chadahgyi hyn bayan chineeleg hangaluun baina gedeg ni shal hudlaa. tsalingaas tsalingiin hoorond baidag ajiliin bug bolno gesen yg tegeed ch designer gedeg bol dald frontiin emch gesen yg shyy dee mash ondor hariutslaga. Designer mergejil tiim bolhoor haana ch ochison ajiliin bairtai baidag. hiij chadahgyi bas sonirholgyi bol ter shal hudlaa tiim bolhoor dyy chine sonirholgyi bas setgelgyi bol chamd 1000-saihan sanagdaad ch ter bol bytehgyi gej zowloh baina daa herwee sonirhol hicheel zytgel baiwal deisgner mergejil haana ch gazardahgyi yadaj l salonii zurag zurj juulchidad zaraad amia tejeene shyy dee he he he
Бичлэг

P2008-12-27 - Melody -d

Бичсэн: DESI
sain bna uu setgegdel yldeesend bayarlaa gehdee hyn hysel moroodol baigaad tyyndee zorij gemee ni l amjiltand hyrnee zowhon ajiliin bair olood mongonii toloo gewel ene ajil bish jinhene tam baidag yum ogloo byr ajildaa yawahdaa hoor bayartai alhaj chadahgyi hyn bayan chineeleg hangaluun baina gedeg ni shal hudlaa. tsalingaas tsalingiin hoorond baidag ajiliin bug bolno gesen yg tegeed ch designer gedeg bol dald frontiin emch gesen yg shyy dee mash ondor hariutslaga. Designer mergejil tiim bolhoor haana ch ochison ajiliin bairtai baidag. hiij chadahgyi bas sonirholgyi bol ter shal hudlaa tiim bolhoor dyy chine sonirholgyi bas setgelgyi bol chamd 1000-saihan sanagdaad ch ter bol bytehgyi gej zowloh baina daa herwee sonirhol hicheel zytgel baiwal deisgner mergejil haana ch gazardahgyi yadaj l salonii zurag zurj juulchidad zaraad amia tejeene shyy dee he he he
Бичлэг

P2008-12-24 -

Бичсэн: Melody
Маш үнэн, таарч байна. Танай мэргэжил ч үнэхээр сонирхолтой юмаа, дүүгээ энэ чиглэлээр сургавал Монголд зах зээл байна уу, төгсөөд ажлын байр нтр олдох бодов уу?Зөвлөөч
Бичлэг

P2008-11-03 - ongo

Бичсэн: Зочин (зочин)
ongonii ene bechleg chen sonirholtoi bolson bn .urgeljluuleed hund yaj noloooldog yamar designii zuiluud baidgiig becheeerei .nz n zav gargad orj bnaa happy enee
Бичлэг



:-)
 
xaax