P2008-11-15 - OPTIC ART

Ангилал: Зөвлөгөө
Нүдний хуурмаг үзэгдэлийг шинжлэх ухааны үүднээс талбарлахад нүдний цуглуулсан мэдээлэл нь тархинд боловсруулагдаж, визуал мэдрэмж өгөх бөгөөд тэрхүү мэдээлэл нь бодит байдалтай таарахгүй байхыг хэлнэ. Ерөнхийдөө гурван төрлийн хуурмаг үзэгдэл байдаг.
Literal optical illusion Энэ нь бидний харж байгаа зураглал бодит байдал дээр өөр байх.

Physiological optical illusion
буюу нүд болоод тархины хооронд мэдээлэл дамжуулах үед гэрэл, өнгө, хөдөлгөөн зэрэг гадны хүчин зүйлээс хамаарч тархинд зураглал өөр байдлаар мэдээлэгдэх .


Cognitive optical illusion
буюу нүд болон тархины хүлээж авах хязгаараас давсан зураглал ирж нүдэнд уусан хуурмаг зураглал гэж үздэг байна.


Одоо та эдгээр зургуудыг сайтар ажиглаж хараарай таны нүдний өмнө дүрс өөрчлөгдөж, хөдөлж байгаа мэт харагдах болно.




Хүний нүдээс дамжин тархинд боловсрогдох энэ хуурмаг үзэгдэлийг дурслэх урлагт ашиглан бүтээл туравсанаар Оптик арт буюу ОП-АРТ 1920-аад оны сүүл үеэс дурлэх урлагт орж ирэн 1960 оны эхэн үеэс дизайн урлагт маш хүчтэй дэлгэрсэн. Дүрслэх урлагийн энэ төрлийг Унгар гаралтай уран зураач Виктор Возарили (1906-1997) ихээхэн хувь нэмэр оруулан дэлхий дахинд таниулсан билээ. Энэ урлагийн төрөлөөс geometric abstraction болон hard-edge abstraction урлагаас эхтэй бөгөөд орчин үеийн (modern) урлагийн нэгэн төрөл болон хөгжсөн. ОП-АРТ Худалдааны буюу комерчиский урлагт хүчтэй түрэн гарч ирснээр нэгэн үед модельер дизайнерууд өөрсдийн бүтээлд түлхүү ашигалан түүнээс үүдэн европийн ганган хээнцэр охид бүсгүйчүүдийн дунд энэ урлагийн стиль нэлээд эрчимтэй мода болон тархсан. Хэдийгээр энэ урлаг гайхамшигаар дүүрэн ч бас хэд хэдэн удаа эмгэнэлт явдал дагуулсанаар нэлээдгүй шуугиан тарисан. Лондон хотод ОП-АРТ зураачидын үзэсгэлэнгийн үеэр нэгэн хижээл насны эмэгтэй ухаан алдан унасанаар энэ шуугиан эхэлсэн. Тус үзэсгэлэнгийн үер хэд хэдэн хүн ухаан алдан унаж үзэсгэлэн зохион байгуулагчид нилээн сандаралд орж улмаар Түүний дараа Америкт хэд хэдэн удаа гарсан үзэсгэлэнгийн үеэр энэ хэрэг хэд хэдэн удаа давтагдан уг үзэсгэлэнд тайлбар хийж байсан нэгэн ажилтан ухаан алдан унаж газар дээрээ нас баржээ. Ингээд олон удаа давтагдсан энэ шуугиан хэсэгтээ намжин ОП-АРТ урлаг хэсэг хугцаанд График дизайны хэрэглээнд тун цөөн хэрэглэгдэх болсон ч модельер дизайнеруудын зохиомжоос ердөө гараагүй юм.


Мөн үйлдвэрлэлийн дизайн болон интерьер дизайны зохиомжид хэрэглэсээр ирсэн. Ийм болхоор энэ урагийн төрөл орчин үеийн дизайн урлаг Архитектурт маш ихээр хэрэглэгдэж байна. Энэ урлагийн төрлөөр интерьер дэх орон зайг зохиомжилсоноор орон зай тогтонги бус хөдөлгөөнд орж, динамик хөдөлгөөн үүсэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.






За ингээд товчихон зөвлөгөө та бүхэндээ хүргэлээ илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эл/ш илгээнэ үү Таны ажилд амилт хүсэе id_designer_96@yahoo.com

 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-10-05 -

Бичсэн: Зочин
whew! rolling on the floor
Бичлэг

P2010-05-08 - bayrla

Бичсэн: Зочин
ene chiglelin medeellig ilvv iher orulj bgach
urlagin talar gvn gvnzgii oilgolttoi blhod tuslah niitlel bn
Бичлэг

P2009-02-04 -

Бичсэн: misu
Shan niitlel bna bayarlalaa. Haraad bsan chini suuldee dotor muuhai orgih shig bolj bna kk. Ih hudulmur zartsuulj oruulsan bololtoi, chamd amjilt husie. Harin ter emegteitei zurag yamar uchirtai zurag we?
Бичлэг

P2009-01-20 - wow

Бичсэн: roza
Nadad chinii ongonii talaarh zoblogoo chin mash ih taalaglaa .Mon oor busad sanaanuud chin ch gesen saihan bolson bna he he gehdee bitgii shantraarai urgeljluuleed bgaarai ok.
Бичлэг



:-)
 
xaax