P2009-05-23 - 1-OROO BAIR HERHEN TOHIJUULJ BOLOH WE?

Ангилал: INTERIOR DESIGN
 


 

Энэ удаад би угсармалын хэмээх тодотголтой нэг өрөө байрны дотоод заслын загвар ямар байх талаар  зөвлөмж өгөхийг зорилоо.  Ерөнхийдөө 70-аад оны эхэн үеэс дизайн урлаг тэр дундаа интерьер дизайнд минималист урсгал нилээн их зонхилж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд энэ урсгал аажимаар зогсонги болжээ. Загвар зохион бүтээгчид энэ урсгалаас аль болох зайлсхийн  өөр янз бүрийн чимэглийн урлаг болон эртний урлагийн хэв маяг хамтатган хийснээр орон зайн төлөвлөлтөд шинэ хэв загвар гаргаж ирсээр байна. Гэвч энэ нь өөр урсгал урлагын хэв маяг огт байгаагүй гэж хэлж болохгүй юм. Гэвч манай оронд нийтлэг түгээмэл хэрэглэгдэх болсон интерьер дизайны шийдэл ихэнхдээ яагаад ч юм сүсэг бишрэл аливаа зүйлийг тахин шүтсэн сонин ёс дэгтэй болчихсон байгаад би их гайхдаг. Энэ нь манай зан үйлтэй ч холбоотой. Гэхдээ сүүлийн үед фэн-шүй гэх мэтийн маш олон төрлийн толгой эргүүлсэн зүйлүүд гарч ирсэнээр хүмүүсийн толгойг эргүүлсэн холион бантан л болоод байгаа юм. Нэг загвар гаргахад заавал хойно нь фэн-шүй талаасаа ямар вэ? Уламжлалт талаасаа харагдахгүй байна гэх зэргээр олон асуулт ундардаг. Мэдээж би зохион бүтээж байгаа орон зайгаа аль талаас нь харж хийхээ эхлээд тооцоолох хэрэгтэй. Уламжилал, шашин, фэн-шүй, аливаа нэгэн урлагын хэв маяг… гэдгээс шалтгалан орон зайгаа төсөөлөн бодсоны үндсэн дээр загвараа гаргадаг. Танд хандаж хэлхэд аливаа зүйлийн хослуулан хэргэлэх нь муу зүйл биш. Гэхдээ хэт туйлширах нь  хамгийн муу үр дагвартай. Аливаа зүйл энгийн байхдаа хамгийн төгс байдаг.

            Тийм учираас гэр орноо тохижуулахдаа аль нэг талаа баримтлах нь хамгийн зөв шийдэл бөгөөд та бүхэн мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авах нь хамгийн зөв алхам юм.

            Загвар хэв маягийн хувьд хар хүрэн, цагаан гэсэн хоёр өнгө сонгсон нь эрс тэс өнгөний ялгарал орчинийг цэвэр тансаг харагдуулах болно. Энэ орон сууцны том өрөөний талбайг хоёр хэсэгт хуваан нэг хэсэгт нь унтлагийн өрөө гаргаж өглөө. Мөн хаалт болгон хийсэн ханийг шууд битүүлж хийх нь зохимжгүй харагдах тул шилэн ханаар тусгаарласан нь цонхны гэрэл нэвт гэрэлтэж өрөөний наад хэсэгт гэрэлт нэвтрүүлэх юм. Энэ хэсэгийг сонгон эртний рококо уран барилгын хэв загвар санагдуулам хээгээр чимэглэж орчин үеийн шийдэлд тусгаж өглөө. Хэт эрээн санагдаж магадгүй ч энэ нь харин ч эсрэгээрээ тансаг мэдрэмж төрүүлнэ. Учир нь, 1-2 ам бүлтэй айл байхаар бодолцож хийсэн болхоор хаалт хийх нь илүү хэрэглээ талаасаа зохимжтой болов уу. Хээ чимэглэл нь унтахаар хэвтэж байгаа хүнд тансаг орчин мэдрүүлнэ. Ингэж орон зайг хувааж жижиг хэмжээтэй болгосон нь бас нэгэн шатгаантай учир нь хүн гэдэг тун нарийн маш мэдрэмтгий систем юм аливаа гадны нөлөөнд санаанд багтамгүй сонин хачин  бөгөөд гайхмаар хариу үйлдэл хийх нь элбэг үүний нэг жишээ нь ямарч шалтгаангүйгээр аливаа зүйлээс айх айдас бөгөөд үүнийг анагаах ухааны хэлэнд ФОБИ гэж нэрэлдэг. Агарофоби буюу ил задгай газраас айх айдас, Гинофоби буюу унтхаас айх айдас, Ахлуофоби буюу харанхуйгаас айх айдас Кенофоби буюу хоосон гэрээс айх айдас зэрэг сэтэглзүйн согогтой хүмүүст  энэ интерьер шийдэл их тохиромжтой ингэж давчуу хуваасан орон зай зарим нэг талаараа харанхуйгаас айдаг бас том цэлгэр өрөөнд байж чаддаггүй хүмүүст тохиромжтой нэг үгээр хэлбэл хэт том орон зайд унтаа байдалд байхдаа хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө ямарч хамгаалалтгүй хий орон зайд байгаа мэтээр төсөөлөн тэр хий орон зайгаа дүүргэх гэж аливаа дүр дүрслэл оюун ухаандаа төсөөлөн түүгээрээ хоосон орон зайг өөрийнхөө оюун ухаанд дүүргэж нэг үгээр үйл  явдалаа ургуулан бодож янз бүрийн зүйл тархинд нь холилддог. Тэр нь ихэнхдээ хар дарж зүүдлэх, янз бүрийн зүүдээр илэрхийлэгддэг ба удаан хугацааны туршид энэ хэвээрээ үргэлжилхэд гүн стрэст ордог. Мөн та бүхэнд хандаж хэлхэд таны хүүхэд ч юмуу гэр бүлийн хүмүүсээс дээрх шинж илэрдэг бол аль болох унтлагын өрөөнд нь толь байрлуулах хэрэггүй ер нь унтлагийн өрөөнд толь байрлуулахад орон зайг улам илүү томсгож өөр бас нэгэн орон зай үүсгэж дээрхи сэтгэцийн эмгэгтэй хүмүүст нөлөөлдөг. Энэ төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс голдуу хар дарж зүүдлэх нь элбэг иймэрхүү зүүд ихэнхдээ тархинд яг бодит амьдралд болж буй мэтээр төсөөлөгдөн хүнийг цочролд оруулдаг. Тийм болохоор унтлагын хэсгийг давчуу хэдий ч том өргөн ортой байхаар бодолцож хийсэн.  хувийн хэрэглэлийн шүүгээг нь шууд орны хажууд байрлуулж орлуугаа гарах шатны  хөндийг ашиглан шүүгээ гаргахаар бодолцож хийлээ. За ингээд бага ч атугай та бүхэнд миний зөвлөгөө хэрэг болох байхаа. Та бүхэн асуух зүйлээ id_designer_96@yahoo.com хаяграа илгээгээрээ та бүхэнд амжилт хүсэе.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2021-07-24 -

Бичсэн: Bilguun (зочин)
Хуучны орос арктай 1 өрөө байр яаж тохижуулах вэ?
Бичлэг

P2016-07-02 -

Бичсэн: Зочин
Huuchnii 1oroog 2oroo bolgomior bnaa gal togoogoo yaj zohutsuulah we
Бичлэг

P2014-01-05 -

Бичсэн: Зочин
Гүйцэтэгэлийн хийдэг компани аж ахуй нэгж хэр байдын бол үнэ ханш нь ямар байдгыг мэдэх хүн байвал хэлж өгч туслаач
Бичлэг

P2011-05-02 -

Бичсэн: tugs_es
hi sonin yu bna desi namaig tanij bna uu naizad ni neg sanaa bna standard bairnuud er ni ih jijig uruunvvdtei chinii gargasan zagvar saaral ungu zonhilson bna untlagiin uruunii hana heetei bolohoor nadad uruu maani amrah bish harin bvr ydargaatai sanagdah yum shig bna gehdee hvn hvnii sonirhol bodol uur baih yg bodit baidal deer chuham ymar boloh bol gedegiig sain medehgui yum ymar materialaar hiihees bas ih shaltgaalah baih
Бичлэг

P2011-04-06 -

Бичсэн: DESI
МОд ш дээ
Бичлэг

P2009-11-17 -

Бичсэн: tatah
shalnii bolon xananiii material ni yu m?
Бичлэг

P2009-11-16 - fine art

Бичсэн: gboogii (зочин)
ta nart iim sain design oldohgui shvv ta ene hvntei negdeerei ok тэврэлт гоё шүү хайртай уйлах алга ташилт инээх зүрх өвдөх rolling on the floor чөтгөр
Бичлэг

P2009-11-16 - гого юмаа

Бичсэн: nogunaa
Таалагдаж байна гоё шүү
Бичлэг

P2009-09-10 - ZARLAL

Бичсэн: DESI
yag ene zagwaraar neg oroo bairaa tohijuulah hyn bna uu TV newtryylgeer gargah bolhoor hyamdraltai shyy zurag awaltand zoriulj zasah yum........... JICHED NI HELHED OOR BAIR BAISAN CH BOLNOO id_designer_96@yahoo.com holbogdooroi тэврэлт
Бичлэг

P2009-06-05 -

Бичсэн: gereltuya
Аахаан. Би нэг зүйл хэлчүүл яажээнэ. Тэр нэг Дорж гэж товарищ байшдээ нэг л сайн ойсонгүй. Эхлээд зураг хөргийг нь гаргажийгаад хийдийн. Тэгэхгүй бол ямар сайн барилгачин, инжнээр байсан ч юу ч бүтээж чадкуу. Хүнд урам өгч сур айн манайхаан. угаасаа юм хийжийгаа хүнд атаархдаг тамын тогооны үлгэр болжийгоон бусуу. not talking
Бичлэг

P2009-06-05 -

Бичсэн: gereltuya
Манай Дэзи мундаг шүү. Амжилт шүү найзаа. happy
Бичлэг

P2009-06-05 -

Бичсэн: Зочин
Hi chamd zurag zurdag ymar programmuud bna. Bi bas ingej zurj surmaar bna
Бичлэг

P2009-05-24 - awaad ir emchleed ogii

Бичсэн: DESI
AWAAD IR EMCHLEED OGII L DOO HE HE HE HOELANG NI HARANHUO OROOND SAR SUULGACHIH
Бичлэг

P2009-05-24 - Melody

Бичсэн: Зочин
wow DESI chi ih goe setgemjtei saihan zuil hiijee, harin ter fobi uneheer sonirholtoi sanagdav, manai 2 duu tegeheer Ahluofobigoor ovchilson yum bna shdee batting eyelashes
Бичлэг

P2009-05-24 -

Бичсэн: Зочин
энэ хаягаар холбогдоорой хө
Бичлэг



:-)
 
xaax