P2009-06-02 - БИЕ ДААСАН БОХИР ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ

Ангилал: Зөвлөгөө
 Бие даасан бохир зайлуулах сестем 120 гаруй жилийн өмнө францад зохион бүтээсэн бөгөөд үүнээс өмнө Араб, Турк зэрэг хэд хэдэн ороны эртний орд харшид бие даасан бохир зайлуулах системтэй ижил төстэй технологи хэрэглэж байсан байжээ. Хэдийгээр дээрх систем улам бүр боловсронгуй болж дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгдэх болсон ч манай оронд нилээн хожуу нэвтэрсэн билээ. Ингээд бохир зайлуулах системын талаар тайлбарлъя. Халдваргүйжүүлэгч бохирын систем (septic sewage system) нь 1920 он гэхэд АНУ-д нийтлэг хэрэглээний зүйл болж 1940өөд оноос төвийн холболтгүй газарт баригдсан барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлж, боловсронгуй болсоор иргэн ба эдүгээ АНУ-д л гэхэд 40сая ийм систем ашиглаж байгаа ба Герман, Канад, Австрали, Европын орнуудад өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн энэ систем нь орчин үеийн modular house –д өргөн хэрэглэгдэх болсон. (Угсармал бүтээцтэй орон сууц.) 
Олон улсад энэ систем нь хэд хэдэн боловсронгуй технологи байдаг.




Эдгээр систем нь: 
Хими 
Биологи 
Механик гэсэн үндсэн 3 ангилал байдаг. Орчин үеийн бохир зайн систем нь химийн элеминт хэргэлэхээс эрс татгалзаад байгаа бөгөөд энэ нь өртөгийн хувьд ч мөн био болон механик системээс ашиглалтын зардал өндөр болон хувирсан.
Системийн зорилго нь бохир хаягдалыг химийн болон биологийн аргаар задалж , ялгаран тунсан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсны усанд тэнцэх хэмжээний усыг гаргахад чигэлдэг юм.
Техонлоги –ажиллах зарчим 
Бохирын систем нь тунгаагч сав буюу сепик танк, шүүлтүүрийн хэсэг , шингээгч хэсэг гэсэн 3 үндсэн хэсэгээс бүрддэг.
Энэхүү бохирийн систем нь: 
Механик 
Биологи
Хөрсний гэсэн үндсэн 3 цэвэрлэгээг хийдэг. 

еханик цэвэрлэгээ: 
Онолын хувьд 24-48 цагын дотор тунгаах савруу урсан орсрн бохирын хүнд хэсэг нь тунгаагч савны ёроолд лаг давхрага тогтож, хөнгөн хөөс, тостой хэсэг нь хөөсөн давхарга болж дээгүүрээ хөвдөг бөгөөд дээрх хоёр давхаргын дунд ялгаран тогтож, шүүгдсэн усан давхарга нь дунгаагч савны гарах хоолойгоор дамжин шүүлтүүрийн хэсэгрүү урсах ёстой. Үүнийг “механик цэвэрлэгээ” гэдэг. үүгээр зогсохгүй бохир нь анаэробик багтерийн нөлөөгөөр хатуу хаягдал буюу хөөсөн болон лаг давхаргын 90орчим нь байнгын зардалд орж нягтарч байдаг. Тунгаагч савны эзэлхүүн болон хэрэглэгчийн тооны харилцаанаас шалтгаалан тунгаагч савыг 3-5 жил нэг удаа цэвэрлэх шаардлагатай.  
Биологийн цэвэрлэгээ:  
Бохир ус хаягдал нь шууд тунгаагч сав руу урсан ордог. Тунгаагч саван дахь агааргүй орчинд орсны дараа бохирын найрлага дахь хүчилтөрөгчийн процесс зогсож, бохир хаягдалын хэсгүүд хүчилтөрөгчгүй орчинд амьдарч чаддаг микро организмууд болж хувирдаг. Дээрх микро организмууд буюу анаэробик багтер гаднаас орж ирж байгаа бохир усан дахь бусад багтерийг идэж устгаснаар “Биологийн цэвэрлэгээ” явагддаг.
Хөрсний цэвэрлэгээ: 
Шүүлтүүрийн хэсэг нь урсан ирсэн бохирын усыг бүгдийг нь байнга соруулан давтамж үүсгэлггүйгээр газрын хөрсөнд аажмаар бүрэн цэвэршүүлэн тархаах үүрэгтэй. Тархаж буй ус нь газрын хөрсөнд шингэх явцад үлдсэн бохирдуулагч бодис нь хөрсний молекулын гадаргуу дээр наалдаж, хөдөлгөөнгүй үлдэж тогтдог ба эдгээр хэсгүүдийн ихэнх нь микорбын ялзрал болон шүүрүүлжэх явцаар цэвэршдэг. Микорбын ялзрах процесс явагдсанаар эцсийн буюу “Хөрсний цэвэрлэгээ” хийгддэг юм. 
эдгээрээс та бүхэн сонготоо хийж өөрсдийн орон сууцанд ашиглаарай та бүхэнд амжилт хүсэе



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2014-03-15 -

Бичсэн: Зочин
Hayg holboo barih utsaa ogooch
Бичлэг

P2014-02-06 -

Бичсэн: Зочин
haana baidag yum ocij uulaj boloh uu 96006865
Бичлэг

P2010-04-26 -

Бичсэн: Зочин
зүрх өвдөх
Бичлэг

P2009-11-05 -

Бичсэн: Boloroo
энэ бас ээмээр хэрэгтэй мэдээлэл бсан бна. гоё шүү
Бичлэг

P2009-06-06 -

Бичсэн: Melody
Гүйээ тэгээд ямар өртөгтэй босдог эд вэ дээ энэ чинь Дэзи гуай, шөнийн захын 401 тоотод нэг компани ийм төрлийн юм хийгээд байгаа сурагтай "та зөвхөн хашаагаа бэлд" гээд байна лээ, би энэ зун очиж уулзах санаатай. Ядаж мөнгөний баримжаа хэрэгтэй шдээ. Тэгээд цэвдэг хөлдөлт хүйтрэлтэнд хэр тэсвэртэй эд вэ дээ?
Бичлэг

P2009-06-05 - hariu

Бичсэн: DESI
mongold hiideg tsoohoon heden gazar bii dee er ni bol hamgiin tyryyn barilga barih gazraa horsnii shinjilgee hiilgeh shaardlagatai tegj gemee ni architector tuhain barilgiin tani suuriin zuzaan bolon bohir zaluulah system ni yamar baih talaar zuragtaa tusgaj ogdog ingesner ta chanartai boh bat barilga barina shyy dee manaihan zuraggyi barilag ih baridag ene ni 1-rt tanii mongo 2-rt tsag zawiig uh yrdeg zurag gedeg bol tanii barilgiig zow bogood hyamd ortogoor chamartai barih gol zyil. Manaihan zuragnii mongo ih gardag geed gar tataj mongoo nariildag getel ergeed barilgaa barihad ter zurag hiilgeh baga hemjeeniii mongoo hed dahin nuglahaar ih hemjeenii mongo zardag jishee ni suurindaa hamag mongoo zarchihaad hanaa dutuu orson hymyys baidag ene ni zuraggyi har taamgaar hiisentei adil tiim blhoor horsoo shinjilyylj zurgaa hiilgeh heregtei. Neg eosondoo ta zurag tosolgyi barilga barih yum bol nariin hawtsal degyyr haranhui shono denlyygyi alhahtai adil gej bodoh heregtei.
Бичлэг

P2009-06-03 -

Бичсэн: gereltuya
Манайх шиг хүн амын 80 шахам хувь нь гэр хороололд амьдардаг газар энэ чинь хэрэгтэйм байна. Гэр хорооллыг орон сууцжуулна. Тэгэхийн тулд дэд бүтэц хэрэгтэй гээд л байдаг. Хүмүүс өөрсдөө байшингаа бариад энэ бохирын системийг тавиулчихвал бүх юм ок болоод л явчих юм шиг байна. Аан гэхдээ монголд энийг ямар гэдэг байгууллага ямар үнэ хөлсөөр хийдгийг давхар дуулгавал талархна. Амжилт хүсье. happy
Бичлэг

P2009-06-02 -

Бичсэн: Алмас
Баярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Монголд ер нь ямархуу газрууд яаж хийдэг бол? Хир үнэтэй болох вэ?
Хувиараа хямд хийх боломж энэ тэр байдаг болов уу?
Нэг байшин барьж суудымуу хэхэ winking Зүгээр л сонирхсон юм аа.
Бичлэг



:-)
 
xaax