P2009-11-05 - Орны бүтээлэг

Ангилал: Зөвлөгөө





Хэнд ч анзаарагдахгүй мэт боловч интерьер дизайны нилээн чухал элемэнт бол орны бүтээлэг. Орны бүтээлэг гэгч энэ эрхэмд эмэгтэйчүүд их л анхаарлаа хандуулдаг Би заримдаа боддын эмэгтэйчүүд их романтик болзоо уянгалаг хөгжимтэй оройн зоог тэгээд бүдэг лааны гэрэлтэй тансаг орчинд ханхүүтэйгээ шөнийн шивнээ өрнүүлэх дуртай байдаг бол мануус эрчүүд нь бачим ажилаа бушуухан дуусгаад буруу хараад дугжирхаа л боддын шүү дээ ер нь. Тийм болхоор л эмэгтэйчүүдэд энэ нь их чухал зүйл байгаад байх шиг санагддаг. За тэр марзан яриа ч яахав. За тэгэхээр дараах зөвлөгөө та бүхэнд хүргэе. Орны бүтээлэгээ сонгохдоо та ямагт гэрийнхээ орон зай болон тавилгийн стилтэй зохицуулан хоорондоо нэгэн цул зохиомж болхоор бодолцож сонгох хэрэгтэй. Орны бүтээлэг мэдээж дангаараа зохиомж болж чадахгүй үүнд дэр болон орны хөшиг их чухал үүрэг гүйцэтгэнэ. Та орны бүтээлгээ сонгохдоо аль болох талбай томтой нэвсгэр байх нь чухал хэрвээ жижигхэн огторхон бүтээлэг сонгосон бол орон дээрээ таллаж хучисан байдлаар зохиомжлоорой. Бүтээлэг жижигхэн огтор байх их эвгүй харагддаг талтай гэхдээ огтор бүхэн таагүй байна гэж байхгүй шүү дээ. Түүнийг үзэмжтэй харагдуудах олон арга бий. Түүнээс гадна бүтээлгээр ороо хучиндаа аль болох цэмцийлгэж хучих хэрэггүй нэг үгээр хэлбэл гүйцэт хураасан ор их зохимжгүй харагддаг үл ялиг хөнжил нь сөхөгдсөн байдалтай байх нь зохимжтой. Орон дээрээ дэр болон зөөлөн тоглоом байрлуулж бүтээлэгтээ үл ялиг хунираа үүсгэж орхисон унлагийн өрөө их чөлөөтэй хүнийг шууд л ирээд хэвтээч гэж байгаа юм шиг таатай мэдрэмж танд төрүүлэх болно. Мөн аль болон гулсамтгай материалтай бүтээлгээс таталзаарай харин ноосон даавуу болон ноолууран бүтээлэг танд тохиромжтой.



Мөн орны бүтээлэгтэй гоблен болон хивсэнцэр их нийцтэй зохицож харагддаг. Бүтээлэгийг цонхны хөшиг болон ханийн цаастай хослуулж сонгоорой мөн орон зайд тусч байгаа байгалийн гэрэл болон өрөөний гэрэлтэй нийцүүлэх хэрэгтэй. Хиймэл гэрэлтэй хослуулахад их түвэгтэй байдаг. Мөн цонхоор нэвтэрч байгаа гэрэлийн туятай бүтээлгийн хэлбэрийг огтлол цуулах маягтай байрлуулахыг хичээгээрэй.


Мөн нэг ороо нэг л бүтээлгээр хучина гэдэг ойлголтоос салах хэрэгтэй хоёх бүтээлгийг хослуулаад бүтууж ч болно тэнд амжилт хүсэе. 
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2009-11-06 -

Бичсэн: Boloroo (зочин)
kkkkk, loser
Бичлэг

P2009-11-06 -

Бичсэн: Зэрэглээ
yamar armaantik oroonuud ve
Бичлэг

P2009-11-06 - Болроод

Бичсэн: DESI
Мөнгөө төлөөрэй загвар хулгайлахгүй шүү хэ хэ хэ хэ тормолзох
Бичлэг

P2009-11-05 -

Бичсэн: Boloroo
Bayarllaa, bodoj bsn ortoi adilhan bna, eniig duuraij hiilgenee bi. хайртай
Бичлэг

P2009-11-05 - saihan zuwulguu bn

Бичсэн: arch_desi_tseegii (зочин)
neree bichehee martsan bnshd e hehe ярзайтал инээх
Бичлэг

P2009-11-05 - saihan zuwulguu bn

Бичсэн: Зочин
neeree l tiim shuu
za amidral deer oroo tegeed buteechdegiin bn harin 3d deer yaj iluu amid haragduulhu ter tusmaa nuglaas hunias...
yasan goy render ve userch ochood hevtmeer... sleepy sleepy sleepy
Бичлэг



:-)
 
xaax