Тус компани нь үнээний цэвэр сүү
боловсруулах чиглэлээр 1994 онд байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа
тасралтгүй үргэлжлүүлэн явуулж байна. Сүүг өндөр хэмд ариутгаж хөргөх,
жигдрүүлэх, тос ялгах, давхар ариутгал хийх үндсэн тоног төхөөрөмжөөс гадна угаалга
ариутгалын иж бүрэн системтэй, өндөр даралтын уур үүсгэгч тоног төхөөрөмжөөр
тоноглогдсон. Хоногт 6-8 тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин
чадалтай. 1996 онд хувь эзэмшигч гишүүд 3 болон өөрчлөгдөхөд “ГУМ” нэрээр
нэрлэн компанийн нэрийг өөрчилжээ. Энэ үед Сонгино Хайрхан дүүрэгт түрээсийн
байранд үйл ажиллагаа явуулдаг байсан ба тус дүүргийн дэлгүүр, цэцэрлэгүүдэд
бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан. Тухайн үед сүү, тараг, жимстэй тараг, зөөхий,
зайрмаг үйлдвэрлэдэг байв. 2002 онд нийт 300 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар 18x24 метрийн харьцаатай үйлдвэрийн байр, 61x49 метрийн өөрийн
хашаатай болж өргөжсөн. Энэ үед тоног төхөөрөмж нь нийт талбай ашиглалтын
дөнгөж 30%-ийг л эзэлж байсан. Тиймээс 2004 онд үйлдвэрийн хүчин чадлыг
нэмэгдүүлэхээр нийт 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хятадаас цагт 1 тонн
сүү боловсруулах хүчин чадал бүхий технологийн иж бүрэн шугам нэвтрүүлсэн. Мөн
2006 онд 60 сая, 2008 онд сүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд 35 сая төгрөгийн
шинэ тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж байсан. 2009 онд хувь эзэмшигч
нэг гишүүн нь нөгөө хоёр гишүүндээ хувьцаагаа зарсанаар компанийн хувь эзэмшигч
гишүүн 2 болж өөрчлөгдсөн. Өнөөгийн байдлаар компани нь 24 үндсэн
ажилтантайгаар үйл ажиллгаагаа явуулж байна.
|
P2011-03-02 -